Технологи

Вулкан технологи - хэрхэн ажилладаг вэ?

Вулкан нь физикийн аргаар нэмэлт давс болон химийн бодис ашиглахгүйгээр усыг цэвэршүүлдэг төрөөрөмж юм. Энэ төхөөрөмж нь усны химийн найрлагыг өөрчилдөггүй бөгөөд усанд өнгөр үүсгэгч бодисын талстын бүтцийг атом, молекулын түвшинд өөрчилж барьцалдах чадварыг нь алдагдуулдаг онцлогтой. Вулканыг ус дамжих хоолойн гадна талд шууд байрлуулж болдог давуу талтай.
Вулканы электрон системд буй микрочип нь цахилгаан импульсийн дохио гаргаж усыг боловсруулдаг. Шугам хоолойн Вулкан импульсийн металл туузаар ороох ба энэ тууз нь тодорхой давтамжтай импульсийг дамжуулдаг. Металл тууз нь “давтамжийн орон” үүсгэн хоолйгоор урсаж буй усан дахь талстын бүтцийг өөрчилдөг.

Зэв ямар асуудал бий болгодог вэ?

  • Шугам хоолойн бөглөрөл
  • Машин механизмын эд ангийн гадаргуу бүрзийх, тоног төхөөрөмж гэмтэж доголдох
  • Халаалтын зардал нэмэгдэх
  • Цэвэрлэгээний зардал нэмэгдэх
  • Хоолойд зэв хуримтлагдан хоолой элэгдэж зэврэх
  • Ундны ус дамжуулах хоолойд бактери үржих
  • Бүтээмж буурах болон бусад
  • болон бусад олон ...

Вулкан дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

1. Вулкан нь шугам хоолой, цахилгаан хэрэгслийн зэвийг багасгадаг

Вулкан суурьлуулаагүй үед, усан дахь зэв өнгөр үүсгэгч тунадасын найрлагад буй цасан ширхэг хэлбрийн талстууд нь өөр хоорондоо болон шугам хоолойн гадаргууд барьцалдан сууж хуримтлагдсаар аажимдаа хатуурдаг. Патентлагдсан Вулкан-Импульс-Технологи нь электрофорезийн процессыг ашиглан кальци, магнийн талсжилтын процессийг өөрчилдөг. Талст нь саваа хэлбэртэй болсоноор бусад бодистой барьцалдах чадвараа алддаг тул усанд нарийн ширхэгтэй нунтаг хэлбэртэй үлддэг. Инэгснээр усанд шинээр зэв үүсэхээ больдог. Саваа хэлбэрийн талстуудын тоо нэмэгдсэнээр зэв үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Вулкан төхөөрөмжийн үр дүнд үүссэн моно талстууд

Электрофорезийн процессын үед импульсын давтамж өөрчлөгдөж бутарч саваа хэлбэртэй болсон моно талстууд хоолойд усаар зөөгдөх явцдаа уртаашаа ургаж уртасдаг. Энэ саваа аажимдаа салж эвдэрдэг. Эдгээр талстууд халуун усанд илүү хурдан нэгдэж урт урган “амьдрах хугацаа” нь уртасна. Vulcan-ийн нөлөө нь бүлээн усанд хамгийн удаан (долоо хоног хүртэл), хүйтэн усанд харьцангуй богино (ойролцоогоор хоёр өдөр) байдаг.

2. Вулкан шугам хоолойг ариутгана

Вулкан суурьлуулаагүй үед хатуулаг өндөртэй усанд дараах хоёр процесс явагдана:

а. Эхний процессийн үед, кальцийн талстууд бие биетэйгээ барьцалдаж хоолойн гадаргуу дээр наалдсаны үр дүнд зэв үүсдэг. Энэ үед нүүрстөрөгчийн хүчил (H 2 CO 3 ) үүсдэг.

b. Хоёрдох процессийн үед, нүүрстөрөгчийн хүчил нь үүссэн зэвийг тасралтгүй задалдаг. Үүнийг "байгалийн задрах процесс" гэж нэрлэдэг. Зэв үүсэх процесс нь байгалийн задрах процессоос илүү хурдан явагддаг тул хоолойн диаметр байнга багасч байдаг.

Ca(HCO3)2 + Vulcan -> CaCo3 + CO2 + H2O
calcium-
hydrogen-
carbonate
Vulcan
impulse
Mono-
crystal
carbon
dioxide
water

Вулкан төхөөрөмж нь зэв үүсэх процесс болон байгалийн задлах процесс хоорондох тэнцвэрийг өөрчилдөг. Моно талст үүссэнээр дахин зэв үүсч хуримтлагдагүй болох тул эхний процессын хэмжээ багасдаг. Байгалийн задлах процесс нь одоо байгаа зэвийг задлахад л шаардлагатай. Иймд өнгөрийг зайлуулах процесс нь өнгөр үүсэх процессоосоо илүү хурдан явагддаг. Нүүрстөрөгчийн исэл нь өнгөрийг уусгах тул хоолой дахь зэв бага багаар багасаж аажимдаа алга болдог.

Шохойн өнгөрийн хэмжээ багасах = зэвний хэмжээ багасах

Хоолойд шохойн өнгөр үүсэх үед цасан ширхэг хэлбэртэй талстуудын үзүүр бүрт төмрийн бөөмс сууж бэхлэгдэх тул шохойн өнгөр, зэв нь холилдож, хоолойд суусан өнгөр нь улаан өнгийн тунадас болж харагддаг. Вулкан төхөөрөмж нь шохойн өнгөрийг задлах үед урт урт талстууд үүсч хоорондоо холбогдон улмаар эдгээр талстын үзүүрт суух төмрийн бөөмийн тоо буурснаар үүсэх зэвний хэмжээ буурдаг.

Хоолойг зэвнээс цэвэрлэх үйл явц нь “зөөлөн” процесс бөгөөд зэв задарч кальци, магни, төмөр зэрэг болж хувирна. Эдгээр нь бүгд хүний биед хэрэгцээтэй эрдсүүд тул ийм усыг уухад аюулгүй байна.

Шохойн өнгөрийн хэмжээ багасах = бактерийн хэмжээ багасах

Өнгөр нь бактер үржих болон бусад таагүй бодисууд бөөгнөрөх таатай нөхцөл болдог. Шугам хоолойд Вулканыг суурилуулхад шохойн өнгөр буурч бактер үржих нөхцөл буурна. Ийм байдлаар бактерийн хэмжээг бууруулах эсвэл бүрмөсөн үгүй болгож чадна.

3. Вулкан нь шугам хоолой зэвэрч цоорохоос хамгаална.

Металл хоолой шохойжсон (хатуу) устай харилцан үйлчилхэд зэс болон төмрийн исэл үүснэ. Дээрх исэл нь шугам хоолойн гадаргууд ноцтой нөлөөлж элэгдүүлдэг.

Вулкан импульсын технологийн электрофорезийн нөлөөгөөр шугам хоолойн гадаргад металлын карбонатын хамгаалалтын үе үүснэ. Тухайн хоолойг хийсэн материалын төрлөөс хамаарч энэ үе нь зэсийн карбонат, төмрийн карбонат, цайрын карбонатын үе байх бөгөөд энэ үе нь хоолойг элэгдүүлхэд нөлөөлөх хүчтэй идүүлэгч бодисоос хамгаална.

Вулкан импульсын тууз

Вулкан нь шугам хоолойг тойруулан шууд ороож болох зэсээр хийсэн тусгаарлагч бүхий импульсын туузтай. Энэ тууз нь маш нимгэн бөгөөд уян байхаар хийгдсэн тул алдагдал бага төдийгүй туузны 97.5% нь шугам хоолойн гадаргатай хүрэлцдэг. Туузыг маш өндөр цэвэршилттэй зэсээр хийсэн тул ажлын бүтээмж хамгийн өндөр байна. Нөгөө талаас зэс тууз нь ус цэвэршүүлэхэд чухал үүрэгтэй байдаг.

Хоолойн хөндлөн огтлолын диаметр ба туузны хүрэлцэх тайлбайн харьцаа

Импульсын туузны хоолойг ороох талбай нь ус цэвэршүүлэх процесст нэн чухал. Тууз хоолойг бүрхсэн талбайг “үйлчлэх талбай” гэнэ. Энэ талбайн хэмжээ аль болох том байх тусам хоолойгоор дамжих импульс төдийчинээ хүчтэй байна.

Treatment with standard cables vs. Vulcan impulse band Харьцуулалт:

Вулкан импульсын туузны шугам хоолойн гадаргатай хүрэлцэх талбай нь дугариг хөндлөн огтлолтой кабелийг бодвол их байдаг. Туузны гадаргатай шууд хүрэлцэх талбай нь 97.5% байна.