Вулкан чанар – Германд үйлдвэрлэв

Вулкан чанар – Германд үйлдвэрлэв

Та хэрэглэгч гэдэг утгаараа зах зээл дээр байгаа хамгийн сайн бүтээгдэхүүнийг сонгох бүрэн эрхтэй. Германд үйлдвэрлэв гэсэн шошго нь тухайн бүтээгдэхүүн нь хийгдсэн туршилт болон найдвартай байдлын хувьд хамгийн өндөр чанарын стандартын дагуу хийгдсэн гэсэн утгыг илэрхийлнэ.
CWT нь Германд үйлдвэрлэв гэсэн өндөр стандартын шаардлагыг хангадаг. Бид бүтээгдэхүүнээ өөрийн чанарын лабораторид сайтар шалгаж, чанарын олон тооны үзлэг хяналтууд болон баримт бичгээр баталгаажуулдаг. Үүний үр дүнд Германы TÜV, Германы CE болон Германы гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажсан батламжийг авах боломжтой болсон. Түүнчлэн тогтвортой үйлдвэрлэл, байгаль орчны талаарх мэдлэг нь бидний үйл ажиллагааны нэг хэсэг болдог.

Германы чанарын гэрчилгээ

"Германы TÜV" нь бүтээгдэхүүний аюулгүй байдал болон найдвартай байдлыг үнэлдэг бие даасан байгууллага юм. Бүтээгдэхүүнийг зохих дүрэм журмын дагуу хатуу шалгаж баталгаажуулсаны дараа TÜV/GS тэмдгийг олгодог бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүн "Германы тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын тухай хууль"-ийн дагуу туршигдаж, аюулгүй байдал нь баталгаажсан болохыг харуулна. GS тэмдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанарын тогтолцооны хяналт шалгалтыг багтаасан гэрчилгээ юм. Дээр дурдсан хуулинд байцаагч нар үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад өмнөх хяналтын туршилтанд туршигдсан бүтээгдэхүүний бүх шалгуур үзүүлэлтүүд хангагдаж байгаа эсэхийг байнга шалгаж байхыг тусгасан байдаг. Энэхүү үйлдвэрийн шалгалтын явцад чанарын тогтолцооны хэрэгжилт, үйлдвэрлэлийн орчин, үйлдвэрлэлтэй холбоотой туршилт, хэмжилтийн тоног төхөөрөмжийн хэрэгжилтийг үнэлдэг.
CE зөвшөөрөл: CE тэмдэг нь тухайн бүтээгдэхүүн нь Герман болон Европын холбооны хэрэглэгчийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны шаардлагыг хангасан болохыг баталгаажуулдаг. “CWT нь энэхүү бүтээгдэхүүний ажиллагаа нь ЕХ-ны дараах удирдамжийн дагуу ажиллаж байгааг баталгаажуулж байна. Үүнд: 73/23/EG; 89/336/EG нь CE тэмдэгээр баталгаажсан. Энэ тоног төхөөрөмж нь Германы аж үйлдвэрийн аюулгүй байдлын тухай хууль болон Европын нам хүчдэлийн зааварчилгааны шаардлагад нийцнэ.”
UL зөвшөөрөл: UL – Underwriters Laboratories Inc. нь АНУ-ын Иллинойс мужид төвтэй олон улсын чанар, аюулгүй байдлыг баталгаажуулдаг байгууллага юм. Бүтээгдэхүүн дээрх UL-тэмдэг нь уг бүтээгдэхүүнийг туршиж, үнэлгээ хийгдсэн бөгөөд электроник нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүрэн хангаж байгааг тогтоодог. Вулканы тэжээлийн импулсын бүх адаптерууд дээрх шаардлагуудыг ханган, олон улсын стандартад нийцдэг.
Гарал үүслийн гэрчилгээ: Герман: Гарал үүслийн гэрчилгээ (CO) нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улсыг албан ёсоор баталгаажуулдаг. Герман улсын хувьд энэ гэрчилгээг Герман улсын Худалдаа Үйлдвэрлэлийн Танхимаас (IHK) олгодог. Энд тухайн бүтээгдэхүүний эд анги бүрийн гарал үүслийг сайтар судалж, Герман улсад байрлах үйлдвэрийн газрын байршлыг үнэлсэний дараа Герман улсын гарал үүслийг (Германд үйлдвэрлэсэн) баталгаажуулдаг.

Германд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ажлаа хийдэг

CWT нь гурван үеийн гэр бүлийн бизнес юм. 1948 онд Ханс Отто Кристиани нь Кёльн хотод усны насосны компани байгуулж эхэлсэн үеэс тус компанийн түүх эхэлдэг. Рольф Кристиани 1977 онд өнгөр, зэврэлтээс хамгаалах чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн бөгөөд түүнээс хойш 40 гаруй жилийн туршлага хуримтлуулсан байна. Түүн шиг мэргэшсэн хүн дэлхийд ч тийм олон байдаггүй. Түүний хоёр хүүхэд түүний ажлыг үргэжлүүлэн усцэвэршүүлэх хамгийн сайн системийг үйлдвэрлэх зорилгоо тавьсан байна.

Германы чанарын стандартад нийцсэн хамгийн сайн материал ашиглах

CWT компанийн хувьд манай бүтээгдэхүүнүүд нь тэр дундаа бүтээгдэхүүнийг хийсэн эд анги тус бүр нь хамгийн сайн ажиллагаатай гэдгийг бид мэддэг. Иймд бид бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлдээ хэрэглэгдэх цахилгааны жижиг эд ангиас эхлээд хэлхээний хэвлэмэл хавтан, цутгамал, холболтын эд анги, тусгайлан зохион бүтээсэн импульсийн тууз, залгуур, баглаа боодолдоо ч зөвхөн хамгийн сайн материалыг ашигладаг. Бид дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд зөвхөн Германы чанарын хатуу стандартад нийцсэн материалыг сонгодог.

Германд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн – өөрийн түншүүддээ итгэх итгэл

Техникийн электрон төхөөрөмж гэх мэт нарийн нийлмэл эд ангийг үйлдвэрлэхдээ хэнтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэх нь маш чухал байдаг. CWT бүтээгдэхүүнийг зөвхөн Германд үйлдвэрлэдэг. Бид өөрсдийн бүх түншүүдтэйгээ олон жил буюу хэдэн арван жилийн турш хамтран ажиллаж байна. Дээрх нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх ажлын чанарыг “тэмдэг”-ээр баталгаажуулсан байдаг нь бидний баталгаа болдог. Тиймээс бид бүх бүтээгдэхүүнээ "энд" буюу Германд үйлдвэрлэдэг.

Судалгаа, хөгжүүлэлт - Германы технологийн инноваци

Герман улсыг дэлхий дахинд эрдэмтэд, бүтээгдэхүүн болон үр дүнгээрээ алдартай зохион бүтээгчдийн орон гэж үздэг. Бид судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй явуулдаг, шинжлэх ухаанч хүсэл эрмэлзэлтэй байдаг, бүтээгдэхүүнийхээ ажиллагааг нягт нарийн хянадаг зэрэг нь бидний амжилтын түлхүүр гэдэгт бат итгэдэг. Байгаль орчинд ээлтэй өнгөрөөс хамгаалах шинжлэх ухаан нь харьцангуй шинэ салбар бөгөөд CWT нь хөгжлийнхөө эхлэлийг зөв тавьсан гэдэгт итгэдэг.

Германы мэргэжлийн эрдэмтдийн зөвлөгөө, үйлчилгээ

Манай бүтээгдэхүүн дээд зэрэглэлийн чанартай байхын зэрэгцээ тэдгээрийг зөв нэвтрүүлж, суурилуулах нь чухал юм. CWT-ийн зөвлөхүүд таны шаардлагатай нөхцөлд тохирсон хамгийн сайн шийдлийг боловсруулахаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд юм. Бид хэрэглэгчдэд Германы үйлчилгээний стандартыг үр ашигтай, хурдан шуурхай, цаг тухайд нь хүргэдэгэрээ бахархдаг.