CWT Компанийн тухай

Christiani Wassertechnik – CWT Germany

Christiani Wassertechnik GmbH (CWT) нь 1977 оноос хойш шохойн өнгөр болон зэсний эсрэг ус цэвэршүүлэх системийг хөгжүүлсээр ирсэн. Бид усыг физик аргаар цэвэршүүлэх системийг бүтээсэн дэлхийн анхны үйлдвэрлэгчдийн нэг юм.
Бидний гэр бүлийн бизнесийн компани нь Герман улсын Берлин хотод байрладаг. CWT нь ус цэвэршүүлэх ногоон технологийн чиглэлээр 40 гаруй жилийн туршлагатай бөгөөд бид төхөөрөмжөө Герман улсад үйлдвэрлэж 70 гаруй оронд нийлүүлсэн байна. Бидний мэдлэг туршлага, өндөр чанарын стандарт болон харилцагчдаа чиглэсэн үйлчилгээ нь манай бизнес тогтвортой оршин тогтнох нөхцөл болдог.

Ерөнхийлөгчийн захидал

Эрхэм хүндэт CWT-ийн хэрэглэгчид ээ,
Ус цэвэрлэгээний физик арга нь химийн бодис, давс нэмэлгүйгээр усны чанарыг сайжруулах үр дүнтэй арга болох нь олон жилийн туршлагын үр дүнд амжилттай батлагдсан байна. Өнөөдөр дэлхий нийт байгаль орчинд хор хөнөөлгүй, хүн ба байгалийн хоорондын тэнцвэрийг оновчтой байдлаар бий болгох технологид хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэх болсон. Манай бүтээгдэхүүн ийм технологид суурилсан бөгөөд Christiani Wassertechnik GmbH (CWT) компанийн физик ус цэвэршүүлэх чиглэлээр 40 жилийн тасралтгүй судалгаа, сайжруулалтын үр дүн юм. Манай бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн хувилбарууд нь танд урт удаан баталгаат хугацаа бүхий Германы найдвартай чанарыг танд өгсөөр байх болно.
Ус цэвэрлэгээний физик арга нь химийн бодис, давс нэмэлгүйгээр усны чанарыг сайжруулах үр дүнтэй арга болох нь олон жилийн туршлагын үр дүнд амжилттай батлагдсан байна. Өнөөдөр дэлхий нийт байгаль орчинд хор хөнөөлгүй, хүн ба байгалийн хоорондын тэнцвэрийг оновчтой байдлаар бий болгох технологид хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэх болсон. Манай бүтээгдэхүүн ийм технологид суурилсан бөгөөд Christiani Wassertechnik GmbH (CWT) компанийн физик ус цэвэршүүлэх чиглэлээр 40 жилийн тасралтгүй судалгаа, сайжруулалтын үр дүн юм. Манай бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн хувилбарууд нь танд урт удаан баталгаат хугацаа бүхий Германы найдвартай чанарыг танд өгсөөр байх болно.
Энэхүү технологи болон ус цэвэршүүлэх чиглэлээр бидний хуримтлуулсан туршлагад итгэсэн танд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Дэлхий дахинд олон хэрэглэгчид манай бүтээгдэхүүний талаар сэтгэл ханамжтай байдаг нь Вулканы амжилтыг итлгэж байгаа нь танд тодорхой байгаа болов уу.
Рольф Кристиани
CWT International ХХК-ны ерөнхийлэгч
Бизнесийн инженерийн мэргэжилтэн

Түүх –1948 оноос хойш

1948 – 1970:  Тус компанийг 1948 онд Ханс Отто Кристиани "Hans Christiani & Co. нэртэйгээр Германы Кёльн хотод үүсгэн байгуулсан. Тэрээр өөрийн гэсэн усны насос болон электрон удирдлага зохион бүтээж, үйлдвэрлэсэн байна. ХБНГУ-ын эдийн засгийн хүчтэй түлхэлтэнд ("Wirtschafts-Wunder") хөтлөгдөн тухайн улсын бизнес хурдацтай хөгжиж байв. 1959 онд тус компани нь Кёльн-Вейденпеш дэх томоохон аж үйлдвэрийн парк болж өөрчлөгдсөн.
1970 – 1980: 1975 онд Рольф Кристиани бизнесийн инженер мэргэжлээр их сургуулиа дүүргэж компанид ажилд орсон. Тэрээр тун удалгүй байгальд ээлтэй технологийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж буйг мэдэрч физик аргаар ус цэвэршүүлэх нэгжийг байгуулсан. Хоёр жилийн дараа буюу 1977 онд өнгөр үүсэхээс сэргийлэх төхөөрөмжүүд болох Catronic® цувралыг зах зээлд нэвтрүүлсэн. Дээрх бүтээгдэхүүн нь зах зээлд амжилттай нэвтэрч Франц, Итали, Испани, Унгар, Скандинавын орнуудын зах зээлд нэвтэрсэн.
1980 – 1990: 1980 онд компанийг үүсгэн байгуулагч Ханс Отто Кристиани нас барж түүний хүү бизнесийг нь үргэлжлүүлэх болжээ. Тэрээр ирээдүйд “физик аргаар ус цэвэршүүлэх” зах зээлд хүч сорихоор шийдэж энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт хийхээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. 1984 онд компани “Christiani Wassertechnik GmbH“ нэртэй болж өөрчлөгджээ.
1990 – 2000: 1989 оны намар Берлины хана нурсанаар физик аргаар ус цэвэрлэх зах зээл хөгжиж эхэлжээ. 1991 онд Рольф Кристиани урт хугацааны судалгаа хийсний үр дүнд өнгөр зэврэлтээс хамгаалах сайжруулсан төхөөрөмж болох Vulcan Line-ийг нэвтрүүлсэн. Энэ шинэ төхөөрөмж зах зээлд хурдан нэвтэрч, зөвхөн Германд гэхэд 150,000 гаруй ширхэг зарагдсан байна. 1990 оны 5-р сард CWT нь Германы Эшвайлер руу нүүсэн болно.
2000 – 2020:  2005 онд Седрик Кристиани тус компанид нэгдэж Вулкан технологийг олон улсын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Түүнээс хойш удалгүй үйлдвэрлэлийн хэрэглээнд зориулагдсан томоохон төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, энэ чиглэлийн салбарт амжилттай туршсан байдаг. Компани өөрийн зах зээлээ Ази, Өмнөд Америк, Ойрхи Дорнод руу хурдацтай тэлүүлсэн бөгөөд 2006 онд компанийн төв байраа Германы нийслэл Берлинд хотод шилжүүлсэн.
Өнөөдөр: Гэр бүлийн бизнесийн гурав дахь үеийнхэн "Ус ямар байх ёстой түүгээрээ байх ёстой" гэсэн алсын хараагаа хадгалсаар байна.